Thursday, January 22, 2009

Дөрвөн хөлт хар сүлд

Эртний монголын цэргийн сүлд нь дөрвөн хөлт хар сүлд гэж байжээ. Энэ сүлдийг цэрэг байлдааны явдалд хэрэглэх учир дайсныг айлгах догшин зүс болох хар өнгийн хялгасаар тугий нь хийжээ. Хар сүлдний орой нь жадны хэлбэртэй, нэг тохой шахам урт, хоёр талдаа иртэй, голоороо зузан, дороо онгитой төмөр илд болно. Энэ илд нь ядгуухан утгатай жадыг төлөөлжээ. 

Онгины дээр дугираг мөнгөн цар байх ба царны царны хөвөөг дагуулан наян нэгэн нүхнээс хар хялгасан гөхлөө ямааны зүсмэл арьсаар тогтооно. Царны голын нүхээр тугныхаа ишийг оруулан жадныхаа онгинд шургуулдаг. Энэ ишийг сүлдний шилбэ гэнэ. Шилбийг шулуун хуш модоор хийнэ. Гол сүлдний шилбэ нь арван гурван тохой /540 см/ урт байна. Салбар сүлдийг илч сүлд гэж нэрлэх бөгөөд түүний шилбэ нь есөн тохой урт болно. 

Мөн энэ сүлдэндээ шар ногоон дугтуй их хийх ба түүнийг сүлдний дээл гэнэ. Дөрвөн хөлт хар сүлдийг байрлуулахдаа гол сүлдийг чулуун мэлхий дээр суурилуулан, араас нь тулгуур хийгээд дөрвөн элч сүлдийг тусгайлан зассан чулууны дунд нүх малтаж шилбий нь суулган байрлуулаад гол сүлдтэйгээ илч сүлдээ шар торгоор гадарласан, азарганы дэлээр томсон дээсээр чагтаглан холбоно. Хар сүлд бол хөх тэнгэрийг бэлэгдсэн учир үргэлжид гадаа мандаж байх ёстой ажээ. Сүлд сүлдний дундаас дайчин хар сүлд нь онцгой учир холбогдолтой юм. 

No comments:

Post a Comment