Thursday, January 22, 2009

Сүм хөх бүрд


Их говийн үзэсгэлэнт “Баябүрд” болсон өтгөн ногоон cyan найгасан Хөх нуурын голд орших жижигхэн толгой дээр XVI-XVII зууны үед байгуулсан чулуун цайзыг ийнхүү нэрлэдэг. Уг цайзын их барилгынх (сүм) нь өндөр 8-9 метр, ханын зузаан 1.5 метр болно. Уг цайзыг барьсан чулууг 300 гаруй км газраас ердийн хөсөг болно тэмээгээр зөөж бэлдсэн түүхтэй.чулууг зөөхөд 20 000 тэмээ ачаа болсон тооцоо гарсан байна. Нуурын хөрсний шавар нь байгалийн барьцалдуулагч (цемент) болдог учир тэндээс авч хэрэглэсэн байна. Энэхүү барилгыг XVII зууны үед Төвдйин нэг ноёны хүү Монголд ирж бариулсан боловч барилгын нурууг нь тавьж амжилгүй баривчлагдан эх орондоо буцаагджээ. Ийнхүү оройгүй сүм үлдсэн гэдэг. Хожим дээврийг нь хэд дахин хйисэн боловч тухай бүр нь аянга бууж эвдсэн учир дээвэргүй үлдсэн байна. Зуны улирлд төрөл бүрийн усны шувууд чуулдаг ажээ.
Сөдөтийн ам: Уулын хавцалд XVII зуунаас эхлэн Буддын шашны тэргүүлэх зэрэгтэй лам нар ном бясалгаж байсан гэрийн засмал хоёр буйр байдаг. Эдгээр гэрийн дундуур уулын горхи урсч байсан бөгөөд ундныхаа усыг авч хэрэглэж байжээ. Хожим XX зууны шарын шашны нэрт төлөөлөгч эрдэмтэн лам Заваа Дамдин ирж бүтээлээ туурвиж байсан түүхтэй. Хавцлын амыг хааж чулуун хэрэм барьсан байдаг. Хавцалд хайлаас модон төгөл байдаг бөгөөд зарим мод нь шууд хадан дээрээ ургасан байдгаараа маш онцлогтой юм.
Жаргалантын агуй: Сөдөтийн амны баруун хойд талд 1 км зайд уулын хадан агуй байдаг. Гүн нь 20 метр орчим бөгөөд эхлээд босоогоор, дараагаар нь суугаагаараа, тэгээд 7метр орчим мөлхөж агуйн мухарт хүрнэ. Агуйн эргэн тойронд усан болор элбэг байдаг.
Нүдний рашаан: Жаргалантын амнаас баруун тийш 1 км орчим газарт нүдний рашаан үзнэ. Энэ рашаан уулын хадан дэл дээр тогтсон 7-8 см диаметртэй, 60 орчим см гүн чулуун цооног болно. Цооногийн дотор хана нь усан болор чулуун дотортой байгалийн уран гоё бүтээгдэхүүн ба цооногт орших усыг авч нүдэндээ шавшиж хэрэглэдэг байна.

No comments:

Post a Comment